Өдөр тутмын захиалга, агуулах, хүргэлт, буцаалт, төлбөрийн тооцоо, жолоочийн цалинг нэг системээс харилцагч, жолоочийн аппликейшнтэй хамт удирдаж үйл ажиллагаа хялбаршуулна.
Хүргэлт, орлого, шилдэг 5 үзүүлэлт.
Ажилтан, харилцагч, эрхийн удирдлага.
Захиалга, маршрутын удирдлага.
Авлага, цалин, шимтгэлийн тооцоо.
Өөрийн систем хөгжүүлэх нь өндөр зардал, цаг хугацаа, эрсдэл дагуулдаг. Dash976 танд бэлэн, найдвартай шийдлийг санал болгож байна.
Технологийн асуудалд толгойгоо гашилгахын оронд үйл ажиллагаагаа сайжруул, борлуулалтаа өсгө.
Бүртгүүлээд туршиж үзэхКомпанийн гүйцэтгэл, хүргэлтийн урсгал, орлого, топ 5 харилцагч, топ 5 жолооч, топ 5 барааны мэдээллийг харах боломжтой.
Ажилчид компанийн түвшний үзүүлэлтүүдийг; харилцагч хүргэлт, тооцооны мэдээллийг харах.
Хүргэлтийн тоо, төлөв (дууссан, цуцлагдсан, хойшилсон г.м)-ийг сонгосон хугацааны хүрээнд графикаар харуулна.
Компанийн орлогын график болон харилцагчийн авах ёстой дүнгийн графикийг тусдаа харуулна.
Шилдэг 5 харилцагч, хамгийн их гарсан 5 бараа, хамгийн сайн гүйцэтгэлтэй 5 жолоочийг жагсаан харах.
Компанийнхаа бүх данс, ажилтнууд болон харилцагчдыг нэг цонхоос удирдаарай. Дансны хэсгээс та жолооч, нягтлан бодогч, менежер, нярав зэрэг ажилтнуудыг нэмэх хаах, агуулахтай эсвэл агуулахгүй хэрэглэгчдийг бүртгэх үүсгэх хаах боломжтой.
Харилцагч, жолооч, нягтлан бодогч, менежер, нярав дансыг тус бүрээр нь үүсгэж, эрх үүргийг тодорхой болгоно.
Агуулахтай болон агуулахгүй хэрэглэгчдийг илүү ойлгомжтой удирдана.
Бүх данс, эрх, идэвхтэй эсэхийг нэг "Данс" хэсгээс хянаж, шаардлагатай үед засвар хийх боломжтой.
Хэн ямар эрхтэй, ямар дансаар системд нэвтэрч байгааг тодорхой болгож, дотоод хяналтыг сайжруулна.
Захиалга үүсгэхээс эхлээд хүргэлт амжилттай дуусах хүртэлх бүх үе шатыг нэг систем дээрээс хянаж, жолоочийн ачаалал, маршрутыг оновчтой төлөвлөнө.
Харилцагчийн нэр, хаяг, утас, барааны мэдээлэл, төлбөрийн нөхцөл зэргийг нэг дэлгэцээс бөглөөд хүргэлт үүсгэнэ.
Өдөр, бүсчлэл, чиглэлээр нь жолоочид хүргэлтийн багцыг хуваарилж, ачааллыг тэнцвэржүүлнэ.
Хүргэлт хуваарилагдсан уу, жолооч авсан уу, хүргэсэн эсэх, харилцагч хүлээн авсан эсэх зэрэг бүх төлөвийг нэг хүснэгтээс хянах.
Хүргэлт бүтэлгүйтсэн тохиолдолд буцаалт, дахин хүргэлт, жолоочийн тайланг системтэйгээр бүртгэнэ.
Агуулахтай болон агуулахгүй барааны үлдэгдэл, жолоочид бараа хүлээлгэн өгөх, буцаалт, агуулахын борлуулалтыг удирдах.
Нэг барааг олон өнгө, размер, төрөлтэй нь хамтад нь бүртгэж, агуулахтай болон агуулахгүй барааг ялган удирдах боломжтой.
Агуулах дээрээс шууд борлуулалт үүсгэж, үлдэгдэл болон харилцагчийн тооцоотой автоматаар холбож болно.
Жолоочид хэдэн бараа, ямар захиалгуудыг дамжуулсан мэдээллийг өдөр, жолооч, ээлжээр нь хянаж, алдаа зөрүүг бууруулна.
Жолоочийн буцаасан барааг агуулахтай, агуулахгүй гэж ангилан бүртгэж нарийвчлан хянах боломжтой.
Харилцагч хүсвэл өөрсдөө бараагаа агуулахад авчирч өгөх, эсвэл жолоочоор таталт үүсгэн очиж авах боломжтой. Жолооч нарын таталтыг даалгавар хэлбэрээр удирдаж, аль харилцагчаас хэзээ, ямар бараа авахыг тодорхой харуулна.
Таталтыг өөрийн бизнесийн хэрэгцээнд тохируулан ашиглах боломжтой.
Агуулахтай харилцагчийн хувьд жолооч агуулахын барааг таталт хэлбэрээр авна. Агуулахгүй харилцагчийн хувьд бэлэн болсон хүргэлтийн захиалгуудыг багцаар нь цуглуулж, дараагийн хүргэлтийн урсгал руу автоматаар шилжүүлнэ.
Буцаалт тусламжтайгаар агуулахад байсан барааг харилцагч руу жолоочоор буцаах, эсвэл агуулахгүй харилцагчийн цуцлагдсан, буцаагдсан барааг жолоочоор эргүүлэн өгөх процессыг удирдана.
Буцаалтыг өөрийн бизнесийн хэрэгцээнд тохируулан ашиглах боломжтой.
Агуулахтай харилцагчийн хувьд жолооч агуулахын барааг буцаалт хэлбэрээр авна. Агуулахгүй харилцагчийн хувьд буцаагдсан барааг багцаар нь цуглуулж харилцагчид хүргэж өгнө.
Хүргэлт амжилттай дуусмагц харилцагч болон жолоочийн төлбөр, цалингийн тооцоог автоматаар бэлдэж, агуулахын борлуулалттай нэгтгэн нэг дороос удирдах боломжтой.
Хүргэлт, агуулахын борлуулалт, буцаалт, хураамжийг нэгтгэн харилцагч бүрийн авах ёстой дүнг нэхэмжлэх хэлбэрээр бэлдэнэ.
Хүргэлтийн тоо, нэмэгдэл урамшуулалд тулгуурлан жолооч бүрийн авах цалинг тооцоолж харуулна.
Агуулах борлуулалт орлогыг харилцагчийн тухайн өдрийн/хугацааны төлбөрийн тооцоонд нэмж, нэгтгэсэн байдлаар харах боломжтой.
Хэзээ, хэний ямар хүргэлт, агуулахын борлуулалт, буцаалт нь ямар төлбөрийн бичилтэд орсон бүртгэлийг хялбар хянана.
Хүргэлтийн хураамж, агуулахын борлуулалтын шимтгэлээс бий болсон компанийн орлогоо нэг цонхоор хянаж, компанийн, харилцагчийн, жолоочийн гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийг харьцуулан шинжилнэ.
Хүргэлтийн төлбөрийн хураамж, агуулахын борлуулалтын шимтгэлийг нэгтгэн компанийн бодит орлогыг хугацаагаар нь харах боломжтой.
Нийт хүргэлтийн тоо, амжилтын хувийг өдөр, сар, жилээр харах.
Харилцагч бүрийн хүргэлтийн тоо, амжилтын хувийг өдөр, сар, жилээр харах.
Жолооч бүрийн хүргэлтийн тоо, амжилтын хувийг өдөр, сар, жилээр харах.
30 хоног туршилт үнэгүй
Хүргэлтийн тоогоор төлбөрөө хийх
Хүргэлт үүсгэх, хянах
Агуулах, бараа, нийлүүлэлт, таталт, буцаалт, данс
Харилцагчийн тооцоо, төлбөрөө харах
Google Play-ээр татахын тулд: эхлээд өөрийн Google Play-д ашигладаг Google акаунд-аараа нэвтэрнэ. Дараа нь “Become a tester” дээр дарж, баталгаажуулсны дараа гарч ирэх “Download it on Google Play” холбоосоор орж апп-аа татна уу.
Хүргэлт, таталт, буцаалт ажиллагаа
Түүх, үзүүлэлт, гүйцэтгэлийн тойм
Жолоочийн тооцоо, цалингаа харах
Google Play-ээр татахын тулд: эхлээд өөрийн Google Play-д ашигладаг Google акаунд-аараа нэвтэрнэ. Дараа нь “Become a tester” дээр дарж, баталгаажуулсны дараа гарч ирэх “Download it on Google Play” холбоосоор орж апп-аа татна уу.
Үйл ажиллагаанд нийцүүлэн хөгжүүлэх, эсвэл огт өөр бизнесийн загварт зориулсан шинэ шийдлийг шинээр хөгжүүлэх боломжтой.
Танай одоо байгаа процесс, баг, үйлчилгээний онцлогт тулгуурлан вэб систем, админ самбар, гар утасны апп болон шаардлагатай интеграциудыг нэг цогц шийдэл болгон төлөвлөж, хөгжүүлж, нэвтрүүлж өгнө. Энэ нь хүргэлт, худалдаа, үйлчилгээ эсвэл танай өөр бизнесийн загварт зориулагдсан байж болно.
Төслийн санал, тусгай шийдлийн талаар бидэнтэй холбогдоорой:
expanse.developer@gmail.com