Хариулт: Dash976 нь жижиг, дунд хүргэлтийн компаниудад зориулсан хүргэлт менежментийн систем юм. Захиалга, агуулах, хүргэлт, буцаалт, таталт, төлбөрийн тооцоо, жолоочийн цалин, компанийн орлогын статистикийг нэг цонхоос удирдах боломж олгоно.
Хариулт: Анхны лиценз, хөгжүүлэлтийн төлбөр байхгүй. 30 хоногийн туршилтын хугацаанд үнэгүй ашиглаад, цаашид хүргэлтийн тоогоор эсвэл тогтмол захиалгын төлбөрөөр үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
Хариулт: Сарын хүргэлтийн тоо тогтворжоогүй, бизнесээ туршиж байгаа эсвэл улирлын шинжтэй ачаалалтай жижиг компаниудад хүргэлт бүрт 150₮-өөр тооцдог загвар илүү уян хатан, эрсдэл бага шийдэл болдог.
Хариулт: Нүүр хуудасны “Үнийн загвар” хэсгээс “Үнийн санал авах” товчийг дарж, и-мэйл, утас, төлбөрийн төрөл болон өдөрт дунджаар хийдэг хүргэлтийн тоог бөглөнө. Манай баг танай ачаалалд тохирсон саналыг и-мэйлээр илгээнэ.
Хариулт: Самбар дээр нийт хүргэлтийн тоо, амжилтын хувь, буцаалт, цуцлалт, компанийн орлого, топ 5 харилцагч, топ 5 бараа, топ 5 жолооч болон хугацаагаар шүүж харж болох графикууд гарч ирнэ. Эрхээс хамаарч хэрэглэгчид өөр өөр түвшний мэдээлэл харна.
Хариулт: Самбарын хүргэлтийн график хэсгээс сонгосон хугацаанд амжилттай дууссан хүргэлтийн тоог нийт эхлүүлсэн хүргэлтийн тоонд харьцуулж амжилтын хувийг автоматаар тооцож харуулдаг.
Хариулт: Харилцагчийн апп-аар дамжуулж харилцагч хүргэлт үүсгэх, агуулахын бараа, таталт, буцаалт, дансны мэдээлэл, төлбөрийн түүхээ хардаг. Жолоочийн апп-аар жолооч хүргэлт, таталт, буцаалт даалгавраа харах, биелүүлэх, гүйцэтгэлийн түүхээ харах, өөрийн цалингийн тооцоог шалгах боломжтой.
Хариулт: Системийн өгөгдөл нь серверийн талд нууцлал, нөөцлөлт, хандалтын хяналтын бодлогын дагуу хадгалагдана. Хэрэглэгчийн нууц үг шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдаж, данс бүрт эрхийн удирдлага тусдаа хэрэгждэг.